2011-04-13
Буруутныг олох гэж хичээх хэрэггүй
Бидэнд алхам тутамд л бэрхшээлтэй асуудлууд тулгарч тэр бүхэнд маш их сэтгэл зовж шаналдаг. Ийнхүү зовж шаналах нь аливаа асуудлыг зөв шийдэх алхам болох нь байтугай харин ч улам уруугаар шийдүүлж, түүнчлэн эрүүл мэндээ ч муутгахад хүргэдэг. Сэтгэлийн шаналгаагаа багасгаж, өөрийгөө тайвшруулахад юу хийх ёстой талаар та бүхэнд  зөвлөе

Муу тохиолдлуудаа ой санамжаасаа хас:
Сэтгэл гутрангуй байх үедээ хүмүүсийн ойд нэн түрүүнд өөрийнх нь бүтэлгүй байсан агшнууд тодрон ирдэг. Энэ нь таны сэтгэлийг хямраадаг. Иймээс аль болох өөрийнхөө давуу талуудыг, бүтэмжтэй ажлуудаа бодохыг хичээ. Ингэх нь танд урам зоригийг өгч, сэтгэлээ барихад тань туслана.

Буруутныг олох хичээх хэрэггүй:
Заавал өөр бусдаас бурууг хайж , түүнд бүх хариуцлагыг хүлэээлгэх гэж улайрдаг. Магадгүй өөрийгөө буруугүй гээд үзчихвэл сэтгэл сэргэдэг байж болох л юм. Гэвч хэн нэгнийг буруутан болгож яллахын оронд өөрийнхөө юун дээр алдсаныг үнэн зөвөөр тогтоон , алдсандаа харамсах биш, дахин алдахгүй байхад юу хийх шаардлагатайг сайтар тунгаан бодоорой.

Өөрийг тань хямрааж болох зүйлсээс хол бай:
Ямарч үед цаг үргэлж сэтгэл санаа ямар байгаагаа мэдэж юу хийж болох , юу хийж болохгүйгээ мэдэрдэг бай. Хэрвээ та ууртай байвал өөрийгөө ядраах ажил бага хийж аль болох ганцаараа цагийг өнгөрөөн сэтгэл санаагаа түвшин байлгах нь зүйтэй. Хэрвээ сэтгэл санаа тань тайван биш байвал өөрийгөө хямрааж болох уйтгартай эмгэнэлтэй кино үзэх ч юмуу эсвэл бусдаас шүүмжлэлийн үг сонсох зэрэг нь төдийлөн таатай байдаггүй. Харин ч эсрэгээр нь хөгжилтэй дуу сонсож инээдмийн кино үзэж цагийг хөгжилтэй өнгөрөө.

Бүхнийг цаг хугацаанд даатга:
Бүхнийг цаг хугацаанд даатгаад байдлыг хараад сууж байх нь хамгийн сайн эм.
Бичсэн: matTSoogii | цаг: 17:51 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax